LoginRegistration
Welcome to Joy's web
 

Мэдээ мэдээлэл... сонирхолтой нийтлэлүүд

Add to Favorites Send me an e-mail
Interesting websites
Other sites
robins4 Robin Mulder
shauspc pc shau
prevodilac Esada Ciric-Delic
zamzm Ali Yousef
souvaripiu souvari koner
Most commented entries
Calendar
<
December 2009
>
MTWTFSS
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Subscription
E-mail: 
Vote
Намайг таних уу?
Сайн танина би .... л байна ш дэ
Таних юм байна
Онлайн танил юм байна
Саяхны танил
Танихгүй ээ
Өө мэдэх ч гүйн байна
Зайлаа

Vote results
Back to homeWelcome to Joy's web / Мэдээлэл / General / Яагаад таны бизнес вэбтэй байх ёстой вэ?

Яагаад таны бизнес вэбтэй байх ёстой вэ?

0.00 (0)

Өөрийн бизнестээ вэбсайт хийх нь хэтэрхий төвөгтэй санагдаж байна уу? Тэгвэл та доорхи зөвлөгөөг уншаарай. Жастин Кич хэмээх Homestead.com вэбсайтыг санаачлан хүмүүсийг хамгийн хялбар аргаар вэбтэй болоход нь тусалж байсан залуу өөрийн амьдралын туршлагаас энэхүү өгүүллэгийг бичсэн бөгөөд жижиг бизнес эрхэлдэг ба вэбсайттай болохоос төвөгшөөдөг хүмүүст зориулав. Тэдний ихэнх нь хуучинсаг үзэлтэй ба шинэ үеийн өөрчлөлт, технологийн шинэчлэлтээс айж байдаг хэмээв.

1. Энэ интернэт гэгч зүйл чинь хувьсгал юм гээч. "Залуу минь, аль хэдийнээ хувьсгал явагдчихаад байнаа хөө." Зөвхөн Америкт л гэхэд 150 саяас илүү хүн өдөр тутам интернэтийг ашиглаж байна. "Интернэтийг хойш тавих тусам тэдний амьдрал хэцүүдэх болно."

2. Надад вэбсайт хэрэггүй. "Та өөрийн бизнесээ 24/7 нээлттэйгээр, үнэгүйгээр байгуулах боломжоо алдаж байна. Яагаад?"

3. Интернэт гэгч зүйлийг мэддэг мэргэжилтэн хөлсөлнө дөө. Кичийн хэлж буйгаар бол маш олон хүмүүс вэбсайтны дизайн хийх болон вэбээ хийлгэх хүмүүсийг аутсорс маягаар хөлслөх нь зөв гэж үздэг, харин бодит байдал дээр бол эсрэгээрээ. Та бага зэрэг эрч хүчтэй, шинэлэг байж чадвал бүхий зүйлийг сурч дор нь ойлгох бөгөөд ингэснээр өөрийн зардалаа ч хэмнэж, вэбдээ ч өөриймсөг хандах боломжтой болно.

4. Шар Ном л надад хэрэгтэй. Таны хэрэглэгчдийн ядаж л хагас нь таныг онлайнаар хайна гээд боддоо хэмээн Кич ярьж байна. Тийм ч учраас та тэдний хайж буй зүйлийг нь вэбгүй учраас шууд л үгүй хийж байна. Онлайн сурталчилгааг хянаж болдог шигээр та Шар Номны сурталчилгааны үр дүнг хянаж чадахгүй.

5. Миний бизнес бол ердөө жижиг бөгөөд дотоод хүрээнийх. "Бизнест одоо үед дотоодын буюу ойр орчны гэгддэг хил хязгаар үгүй болсон. Банкны үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид, хими цэвэрлэгээ гээд бүгд л одоо виртуаль болсон цаг.

6. Миний сайт бол зөвхөн шинэ хэрэглэгчидэд зориулагдсан. "Ингэж хэлэх нь миний бизнес надад хамаагүй," гэж хэлж буйтай утга нэг сонсогдож байна гэж Кич ярьж байна. "Таны вэбсайтнаас болж хүмүүс эргэж орж ирэхгүй ч байж болно, ирж ч болно. Гэхдээ таны бизнест л болж хүмүүс эргэж орж ирэх нь хамгийн чухал."

7. Миний сайт миний хэрэглэгчидэд л зориулагдсан. Таны ажилчид, хамтран ажиллагсад, бэлтгэн нийлүүлэгчид чинь тэгээд яах вэ? Өөрийн бизнесээ өргөжүүлэхийн тулд бүхий л хүчин зүйлийг тооцож байх ёстойг энд ч бас дахин сануулж байна.

8. Миний интернэт стратеги бол миний вэбсайт. "Мөсөн уулын зөвхөн нэгээхэн хэсгийн зөвлөмж нь таны вэбсайт юм," хэмээн Кич хэлэв. Имэйл автомат шуудан, харьцуулалтын сайт, мэдээний сайт, блогууд, Вэб 2.0, нийгмийн сүлжээний сайт гэх мэтийг та мөн харгалзан үзэх хэрэгтэй болно.

9. Жижиг байх нь хэтэрхий том сул тал. "Бизнес тань жижиг байх тусмаа олны анхаарлыг татдаг байгалиасаа тогтоогдсон байдаг. Тийм ч учраас жижиг зүйлээ давуу тал болгон сурталчилах хэрэгтэй" хэмээн Кич зөвлөв.

10. Интернэт намайг баяжуулна. Сайн бизнесийн мэдрэмжийг юугаар ч орлуулашгүй. "Хүмүүсийн ур чадвар ба таны ажилчидтайгаа ба хэрэглэгчидтэйгээ интернэт бизнесийн тухай харилцан ярилцахад байдал улам бэрх болно. Тиймээс та тэрхүү харилцаагаа сайжруулахын тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. "

11. OK, Би таны хэлсэнийг л хийе. "Бизнес эрхлэгч бүр л өөрийн замыг хөөдөг байх ёстой," хэмээн Кич хэлэв. "Хоёр урсгалтай гудамж байлаа ч гэсэн та яаж ийгээд л өөрийн явах замаа олох хэрэгтэй, хүн болгоны ярьж байгаа зүйлийг бүү дага. Өөрийн бодол өөртөө зөв."

 

from http://www.dot.mn/2008/06/06/%d1%8f%d0%b0%d0%b3%d0...



image Comments: 0 Views: 1513 [History of changes] Size:6394 byte
Last changes are made by: joy Batbayar Jamiyan 560 days ago 14.06.2008 18:33:59
Posted byText

Enter the code shown on the image
Your name
E-mail
(visible only to owner of site)
WWW

Subject

In the text you can use Wiki or HTML tags.



Who is active on the site?
Anonymous: 5 Registered: 0 (?)
Abuse | Hosted by MyLivePage | | © Kolobok smiles, Aiwan