LoginRegistration
Welcome to Joy's web
 

Мэдээ мэдээлэл... сонирхолтой нийтлэлүүд

Add to Favorites Send me an e-mail
Interesting websites
Other sites
robins4 Robin Mulder
shauspc pc shau
prevodilac Esada Ciric-Delic
zamzm Ali Yousef
souvaripiu souvari koner
Most commented entries
Calendar
<
December 2009
>
MTWTFSS
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Subscription
E-mail: 
Vote
Намайг таних уу?
Сайн танина би .... л байна ш дэ
Таних юм байна
Онлайн танил юм байна
Саяхны танил
Танихгүй ээ
Өө мэдэх ч гүйн байна
Зайлаа

Vote results
Back to homeWelcome to Joy's web / Мэдээлэл / General / Цагаан сар

Цагаан сар

0.00 (0)



ЦАГААН САР
Цагаан сар бол хvйтэн євлийг давж урин хавартай золгосны баяр, нэг нас нэмсний баяр учир шинийн нэгэнд ямар байнав, бvтэн жилдээ тийм байна гэж євгєд дээдэс маань эртнээс бэлгэшээдэг байсан.
Монголчууд энэ єдрийг хамгийн элбэг єдєр болгон идээ, будаа базаан бэлтгэж гэр орон, хашаа хотоо цэвэрлэн, шинэ сайхан хувцас ємсєж, ах дvv, айл хєршєєрєє уулзаж, бэлэг сэлт єгдєг. Монголчууд цагаан єнгийг бэлгэшээж, нєгєєтэйгvvр угтаа хувхай хоосон єдєр гэгддэг хар єдрийг элбэг дэлбэг цагаан єдєр болгож цагаан сар гэж нэрлэж иржээ.
Цагаан сараар битvvлэх, идээ ширээгээ засах, золгох гээд нарийн ёс дэгтэй.

Ч.Арьяасvрэн. Монгол ёс заншлын их тайлбар толь. Гутгаар боть. 34-р тал


Битvv гарлаа
Цагаан сарыг тэмдэглэхийн бэлтгэл болгож євлийн сvvл сарын хорин есний єдєр айл бvр хир тоосоо арилган цэвэрлэнэ. Энэ шинэ оноо ямар ч муу муухай зvйлгvй угтахын бэлгэдэл болдог.
Битvvний єдєр тансаг идээгээ таваг дvvрэн засахын зэрэгцээ хонины тарган ууцыг том цар таваг дээр тавина.
Битvvнд бууз жигнэж, банш чанадаг ёстой. Битvvний идээ цай бэлэн болгоод нар шингэх vесд битvvлгээ хийнэ.
Ингэхдээ єрхийн тэргvvлэгч гэрийнхээ баруун тотгонд мєс, зvvн тотгонд єргєстэй харгана тавиад (муу юм оруулахгvй гэсэн утгатай) гэртээ орж шаант чємєгний мах идэж ясыг тун сайн мєлжєєд "Битvv гарах уу" гэж асуухад гэрийнхэн "битvv гаргая, гаргая" гэж хариулна. Тэгээд чємгийг ташиж (нэг л удаа заавал хугалахаар цохин чємгийг гаргадаг) "Битvv гарлаа" гэсний дараа хоорондоо эрэмбээр "тавтай битvvлж байна уу" гэж мэндэлцгээнэ.

Ч.Арьяасvрэн. Монгол ёс заншлын их тайлбар толь. Гутгаар боть. 34-р тал

Ууц таллах
Зvvн гараараа харцаганаас тvшин барьж, баруун гар дахь хутгаар ууц сvvл хоёрын уулзвар орчимд голд нь нэг, дараа нь олон яс уулзах хавиас эхлэн єєрийн зvг харцаганы хоёр зураас дагуу цувуулан гурав гурав эсгэнэ.
Тэгээд сvvлний бєгтрєг орчмын хоёр толионоос дугариг хэлбэртэй хоёр хэсэг єєх хєрслєн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгний мах єєхний нийлэх орчмын хоёр талаас бяцхан хоёр хэсгийг халимлан авч, толгой сvvлнээс авсан хоёр дээжтэй нийлvvлэн гал голомтын хувь гэж тусгай тавина.
Ууцаа ингэж хєндсєний дараа таллахдаа ууцны хоёр талаас ээлжлэн таллаж єєрийн хувь болгон амсана. Дараа нь тvрvvчийн адил ууцны хоёр талаас нижгээд таллан авч гэрийн эзэн болон удаах хvнд "ууцны тал буюу хишиг" хэмээн хэлж бvтэн бvтнээр нь хоёр гараараа сунгаж єгнє.
Харин ууцыг таллахдаа харцагны хоёр хажуугийн сэртэн яснаас дотогш ортол таллахыг цээрлэнэ.

Ч.Арьяасvрэн. Монгол ёс заншлын их тайлбар толь. Гутгаар боть. 34, 35-р талууд

Ууц шvvсийг хєндєхєд эн тэргvvнээ есєн газраас хєрслєн халимдаж авдаг нь мєнєєх л монгол домог зvйн есийн тооны бэлгэдэлтэй холбоотой гэж болно.
Ар монголчуудын дунд ууц хєндєх гол ёс нь зvvн гараараа харцаганаас цэмцгэрхэн тvшиж, баруун гар дахь хутгаар ууц, сvvл хоёрын уулзвар орчмоос голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн єєрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Тvvний дагуу сvvлний бєгтрєг орчмын хоёр толионоос дугариг хэлбэртэй хоёр хэсэг єєх хєрслєн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгний мах єєх нийлэх орчмын хоёр талаас хоёр бяцхан хэсэг халимлан авч, толгой сvvлнээс авсан хоёр дээжтэй нийлvvлэн гал голомтын хувь гэж тусгай тавина.
Ийнхvv ууцаа хєндєж гvйцсэний ууцаа таллана.
Ууцны хоёр талын намилхайнаас нимгэн нимгэн зvсэж таллаж авснаа гурав гурав хувааж, нэгийг нь галын хувь дээр нэмнэ, гурвыг нь дээж олгож, тусгай тавина, vлдсэн хоёрыг нь єєрийн хувь болгож vлдээж амсана. Дараа нь тvрvvчийн адил ууцныхаа хоёр талаас нижгээд таллан авч, тэрхvv хvндэтгэн зочилж байгаа эзэн, тvvний дараа нь орох хvнд ууцны тал буюу хишиг хэмээн хэлж бvтэн бvтнээр нь хоёр гараараа сунган тосч авна. Ийнхvv ууцныхаа хоёр намилхайнаас ээлжлэн адил тоотой таллаж аваад жижиг жижиг огтлон тусгай тавагт хийж, зочлуулан бvхvй бvх хvнд хvрэлцvvлэн амсуулна.
Харин ууцыг таллахдаа харцагны хоёр хажуугийн сэртэнн яснаас дотогш ортол таллахыг цээрлэнэ.

Сэндэнжавын Дулам. Цагаан сарын бэлгэдэл. 1992 он. 41-р тал.


Цагаан сараар цээрлэх зvйл
- Yйл vртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ.
- Усанд явбал нацаг нарт нь цєв болно хэмээн,
- Эд мал зээлээр єгвєл гарзын vvд нээгдэнэ хэмээн,
- Шинийн нэгэнд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгvйн ёр хэмээн,
- Сар шинээр уйлах, хэрэлдэх, ширvvн vг хэлбэл тэр жилдээ хэл ам, зовлон тасрахгvй болно хэмээн,
- Шинийн нэгэнд vнс хогоо гаргах, зочны єєдєєс бие засахаар явах тэргvvтэн зохисгvй байдлыг тус тус цээрлэдэг.
- Єдєр хэвтэх, унтахыг цээрлэдэг. Євчтэй хvн боловч ёс бэлгийг бодож орноос босон сууж, бvсээ бvсэлж золгоно.
- Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг нийтээр цээрлэдэг. Харин зарим нутагт долоон бурхан одондоо сацал єргєж тахидаг байна.
- Шинийн гуравнаас хойш сар хуучирлаа хэмээж тахил, тавгийн идээ, шvvсээ хурааж, хэсэл зогсоно. Гэвч отор нvvдлээр явсан буюу гадагш ажил тєрлєєр одсон хvмvvс цагаан сарын дараа уулзахад золгож амар мэндээ мэдэлцдэг заншилтай.

Д.Цэрэнсодном. Сар шинийн бэлэг. 2-р дэвтэр. 2004 он. 37-р тал


Цагаан сарын ерєєл бэлгийн vг

-Урт насалж
Удаан жарга

-Сайн явж
Санаагаараа жарга
Энх явж
Мєнх жарга

-Тєрдєє тvшиг бол
Тvмэндээ гэр бол

-Эзэн тєрдєє шударга яв
Эд буян тэгш яв

-Араар дvvрэн адуутай бол
Хотоор дvvрэн хоньтой бол

-Буурал болж
Буян хадгал

-Yр ачийнхаа сайныг vз
Yрээ дааганыхаа хурдыг vз

-Ач гучаа vзэж
Арав хорин худтай бол

-Тэнгэр vзэж
Тэгш жарга

-Зуу насалж
Зургаадай таяг тул

-Мєргєсєн толгой чинь мєнхєрч
Мєнгє зоосоор элбэг яв

-Нар мэт мандаж
Навч мэт дэлгэрч яв

-Он мэт тэгш
Од мэт гэрэлтэй
Тємєр мэт бат
Тєв сайхан жаргаж яв

-Эзний хишигт багтаж
Эрдэнийн шан хvрттvгэй

-Жил ирэхэд зэрэг нэмж
Он ирэхэд отго нэмж яв
/албаны хvнд/

-Загал хvлгээ гаднаа уя
Засаг тєрєє тєв барь
/ноёд тvшмэлд/

-Хайчлах чинь торго
Хагалах чинь шар тос
/бvсгvй хvнд/

-Хийморь цогоо мандуулж
Хишиг буянаа тогтоож яв

-Адуу малаар хотоо дvvргэ
Ач vрээр гэрээ дvvргэ

-Будаа шиг буцалж яв
Булаг шиг оргилж яв

 

Д.Цэрэнсодном. Сар шинийн бэлэг. 2-р дэвтэр. 2004 он. 39-р тал


Цагаан сарын ерєєл

Ум сайн амгалан болтугай
Энх сайн жаргалан болтугай
Сар шинийн баярт
Сайн мэндийн бэлэгт
Хадаг самбайгаа алдлуулан
Хаш хєєргєє солилцон
Азай буурал настантайгаа золгон
Айл саахалт олонтойгоо шинэлцгээн
Айлчин гийчнээ зочилж
Аялгуу дуугаа єргєж
Баяр хєєртэй найрлаж байгаа энэ vед
Эрхэм олон та бvхний
Буян хишиг чинь
Будаан ширхэг шиг аривжиж
Їр угсаа чинь дэлгэрч яв
Їйлс бvхэн чинь бvтэж яв
Эрх жаргалыг эдэлж яв
Энэ насандаа эрдэмтэй яв
Таван хошуутаа єсгєж яв
Тансаг амьдралаа єєдлvvлж яв
Аав ээжээ єргєж яв
Ахас захасаа хvндэлж яв
Анд нєхєддєє тусалж яв
Айл саахалттайгаа найртай яв
Аж амьдралдаа баян яв
Амар сайхан жаргаж яв
Агаарын мандмал наран шиг
Арван тавны саран шиг
Арчаад тавьсан толь шиг
Атар газрын цэцэг шиг
Униарт ойн буга шиг
Уулын догшин барс шиг
Уяхан дуутай болжмор шиг
Цээлийн нуурын загас шиг
Цэцгийн ганган дэлбээ шиг
Їvрийн гэрэлт цолмон шиг
Єєдєє бадамлах гал шиг
Єдєр болгон єєдлєн мандаж
Єнгєжин залуужин явахын
Єлзийтэй сайхан ерєєлийг
Єєд єєд нь дэвшvvлэн
Урт насалж
Удаан жаргахыг
Ахан дvvс та бvхэндээ
Айлтган мэдvvлье.

Д.Цэрэнсодном. Сар шинийн бэлэг. 2-р дэвтэр. 2004 он. 42-р тал


Битvvний орой зул, хvжээ єргєєд унших тарни
Битvvний орой, шинийн 1, 2, 3, 8, 15-нд зул хvжээ єргєєд "Ум намова гавади базар сараа брамадани дата гадая архади самьяа сам буддава дадьяата ум базар маха базар махадэза базар маха бидьяа базар маха боди зидда базар маха боди мандова сам гармана базар сарва гарма ава арани бишодана базар суха" гэдэг тарнийг уншаарай!

Улаанбаатар таймс, 2004.02.19. No. 035, 036 4-р нvvр.


Жилийн бvх харшийг засан замд гарахын ёсон
Мєр гаргахдаа "Ялж тєгс нєгчсєн тvvнчлэн ажирсан дайныг дарсан vнэхээр туулсан Бурхан єдрийн тоо, гvйгч од, єнийн хаанаа мєргємvй. Ум агаа ни ни га ни а жи лаа ман даа лээ ман даа лээ ма ей сууха. Єдєр болгон буян болой. Гvйгч одон бvгд сайн болой. Дайныг дарсан бvгд цувралаас хагацсан. Бурхан бvгд рид хувилгаан ихтэй. Їнэн хийгээд vнэн vг эдгээр бээр гариг, одон, єдрийн муу гэм бvгд амирлах болтугай. Санасан хэрэг бvхэн сэтгэлчлэн бvтэх болтугай" хэмээн єгvvлбээс "Гариг, од, єдрийн муу гэм бvгд амирлах болой" хэмээн номлосон болой. Учир иймд цагаан сарын шинийн нэгэнд жил, сар, єдєр цаг хийгээд бусад жил орох, мэнгэ голлох, суудал давхарлах тэргvvтэн махбодын харш нєлєєнд орохгvй хэмээн сэтгэж, дээрх номыг уншин, бясалгаваас ач тус, адис жинлав нь сэтгэшгvй хэмээн ємнийн мэргэд чухалчлан айлдсан болой.

Улаанбаатар таймс, 2004.02.19. No. 035, 036 4-р нvvр.


Шинийн 8, 15, 30-нд vйлдсэн буян арвиждаг
Монголчууд шинийн 8, 15, 30-нд буян хурж мєргєл vйлддэг. Шинийн найманд Манал бурхан заларч хувь хvний vйлдсэн буян нь 1000 болж арвижиж, євчин зовлонгоос салах учиртай.
Шинийн арван таванд Цэндаюуш бурхан заларч хувь хvний хийсэн буян сая болон vржиж хулгай, ус, гал, махчин болон аймшигт амьтан, арслан, заан, луу гэсэн найман аюулаас хамгаалдаг.
Сар шинийн ємнєх битvvнд Бурхан Буддагийн шавь 16-н Найдан бурхан залардаг. Энэ єдєр vйлдсэн буян дvнчvvр болон vржиж, хойд насандаа найман тамд очих, бирд болох, адгуус болж тєрєх, эрхтэн дутуу тєрєх зэрэг аюулаас гэтэлгэнэ.

Улаанбаатар таймс, 2004.02.19. No. 035, 036 4-р нvvр.

http://www.mcl.edu.mn/tsagaansar.html



image Comments: 1 Views: 4357 [History of changes] Size:16178 byte
Last changes are made by: joy Batbayar Jamiyan 345 days ago 16.01.2009 04:22:23
Posted byText

unshigch
imagetodruulga
345 days ago 16.01.2009 04:21:54 Quote('55852','88','7','535')">Report spam

za odoo tegeed tsagaan sariin bayar chini er ni ert deer uyes ulamjlagdaj irsen undesnii bayar yumuu esvel shashnii bayar yumuu? bi bur oilgohoo bailaa


Enter the code shown on the image
Your name
E-mail
(visible only to owner of site)
WWW

Subject

In the text you can use Wiki or HTML tags.



Who is active on the site?
Anonymous: 4 Registered: 0 (?)
Abuse | Hosted by MyLivePage | | © Kolobok smiles, Aiwan