Batbayar Jamiyan
 

Мэдээ мэдээлэл... сонирхолтой нийтлэлүүд

Add to Favorites Send me an e-mail
Interesting websites
Other sites
robins4 Robin Mulder
prevodilac Esada Ciric-Delic
zamzm Ali Yousef
shauspc pc shau
souvaripiu souvari koner
Most commented entries
Top commentators
joy Batbayar Jamiyan
Comments: 5
Visitors
Calendar
<
May 2012
>
MTWTFSS
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Subscription
E-mail: 
Vote
Намайг таних уу?

Vote results
Back to homeBatbayar Jamiyan / Pages / General / Дэлхийн хамгийн том баяр шинэ жил

Дэлхийн хамгийн том баяр шинэ жил

0.00 (0)

Шинэ жилийн баяр бол хvн бvхний хvсэн хvлээдэг, аз жаргал дагуулдаг баяр билээ. Хуучин оны ажил хєдєлмєрєє vнэлж, дvгнэн, шинэ он, шинэ бvхнийг бэлгэдэн, аз жаргал дvvрэн угтдаг гайхамшигтай баяр. Шинэ жилээр хэн бvхэн єєрсдийн хайртай хvмvvстээ бэлэг худалдан авч, мєнх ногоон гацуур модоо чимэглэж, гэр бvлээрээ ширээ тойрон сууж амттан бvхний дээдээр бялхадаг. Нийгмийн бvхий л салбар єнгєрсєн жилийн шилдгvvдээ тодруулан, хийсэн бvтээснийг нь vнэлж, телевиз, радиогоор баярын мэндчилгээ, шинэ жилийн дуу эгшиглэн, гудамж талбай єнгє єнгийн гэрлэн чимэглэлээр гоёдог. Шинэ жил бусад бvхий л баяраас илvvтэйгээр дэлхий дахинаа єргєн тархсан. Талархлын баярыг барууныхан, цагаан сарыг азийнхан, улаан єндєгний баярыг оросууд тэмдэглэдэг бол шинэ жилийг бvхий л улс vндэстэн нийтийн баяр болгон єнгєрvvлдэг.

Австралид хамгийн анх шинэ жилийн баяр тэмдэглэжээ
Эртний Ромын цаг тооны бичигт жилийг арван сард л хуваан, гуравдугаар сарын 1-нийг шинэ жилийн эхний єдєр гэж тооцдог байжээ. Харин МЭЄ 713 оноос хуанлид нэг, хоёрдугаар сар нэмэгдсэн. Гэсэн ч vvнээс 600 жилийн дараагаас шинэ оныг нэгдvгээр сарын 1-нээс эхлэх болсон аж. Харин дэлхийн бvхий л улс vндэстнээс хамгийн анх Авсрталид шинэ жилийг баяр болгон тэмдэглэжээ. Тэд єнгєрсєн оны тєгсгєл, шинэ оны эхний єдрийг баяр хэмээн тэмдэглэж, он солигдох торгон агшинд улс даяараа секунд тоолон, шинэ он гармагц ёслолын буудлага хийж байжээ. Чухам vvнээс бусад орон санаа авч, шил шилээ даран тэмдэглэж эхэлсэн ч Азид хамгийн сvvлд дэлгэрсэн гэдэг.



Шинэ жилийн сониноос
Шинэ жилийг улс, хот бvрэн єєр єєрийн онцлогоор угтдаг. Ихэнх хотын оршин суугчид тєв талбайдаа цуглаж, хамтдаа шинэ жилийг угтдаг. АНУ-ын Калифорни мужийн иргэд шинэ жилийн эхний єдєр тєв гудамжиндаа цуглаж, сарнай цэцгийн парад хийдэг бол Австралид алдарт Венийн концерт болно. Хамгийн элит, хамгийн тансаг энэ дээдсийн концертыг ганцхан Австралид бус, дэлхийн 44 оронд зохиодог билээ. Харин Нью-Йорк хотын "Туйлын баавгай" хэмээх клубын гишvvд шинэ жилийн єдрийг тэсгим хvйтэн усанд шумбаж тэмдэглэдэг євєрмєц уламжлалтай. Харин шинэ жилийн ємнєх vдэш хотын бvхий л иргэд Таймс талбайд цугларч, дэлхийд томоороо эхний байрт ордог кристал цагаар он солигдох агшныг тоолдог.

Хинди шашинтнууд харин шинэ жилийн эхний єдєр эцэг эх, євгєд хєгшдєє хvндэтгэн, тэднээс адис авч, бурхандаа залбирч, сvсэглэн єнждєг. Харин цас ордоггvй, халуун орны хотууд шинэ жилийн vдшийг далайн эргийн шаргал элсэн дээр єнгєрvvлдэг аж. Гэсэн ч тэд гацуур биш далдуу мод чимэглэж, мєн л секунд тоолсоор шинэ оноо угтдаг.

Оросууд шинэ жилийг гэр бvлийн баяр хэмээн тэмдэглэж, ширээ тойрон суугаад, он солигдох мєчид оргилуун дарс буудуулан, хундага тулган угтдаг. Мєн улсын Ерєнхийлєгч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон даяар хуучин оны нийгэм, улс тєрийн амжилт бvтээлийг дvгнэн, сайн бvхнийг ерєєдєг. Манай улс орос ах нараасаа энэ баярыг авч, дэлгэрvvлсэн учир тэмдэглэх хэлбэр, заншил нь адилхан.

Ємнєд Солонгосын олонхм иргэд шинэ жилийн ємнєх vдэж нар хамгийн эхэнд тусдаг гэж vздэг Жун дон жин хэмээх газар руу аялдаг аж. Тэд шинэ онд нар мандахыг харж, єєр дээрээ тусгаснаар тэр жилийнхээ эрч хvч, энергийг авдаг гэж vздэг юм байна.

Євлийн євєє хаанаас ирдэг вэ
Барууны орнуудад ч, Азид ч урт цагаан сахалтай, сайхан сэтгэлтэй, бэлэг єгдєг гоё євєє шинэ жилийн хамгийн чухал "зочин" болдог. Энэ сайхан сэтгэлт євєєгийн нийтлэг нэр нь Санта Клаус. Том улаан хамартай, дун цагаан сахалтай, улаан дээл, ємдтэй Санта Клаус буга тэрэг хєлгєлєн ирж, айл бvрийн хvvхдэд дуртай бэлгийг нь єгдєг. Тэр ганцхан євєл л, шинэ жилийн vдэш л "алс холын хvйтэн орноос" айлчлан ирнэ.

Санта Клаус буюу євлийн євєєгийн домог IV зуунд Николас хэмээх хvv мэндэлснээр эхэлжээ. Харин тэр vед Николас хvvг дэлхий дахинаа алдартай, хvvхэд бvрийн хайртай Санта євєє болно гэж хэн ч мэдээгvй гэдэг. Николас Бизанти Анатоли буюу єнєєгийн Турк улсын Лусиа мужид єсчээ. Тэрээр жилийн нэгэн vдэш тосгоныхоо ядуу хvмvvст туслаж, цонхны нь завсарт мєнгє хийж vлдээдэг байсан аж. Гэхдээ ганц vvгээр зогсолгvй, сайхан сэтгэлийнхээ хvчээр бурхны хvчийг олж, vхсэн хvнийг амьдруулж, хуй салхинаас далайчдыг аварч байсан гэдэг.

Далайчид єнєєг хvртэл тvvнийг хvндэлж, аялалд явахдаа бэлгэдэл болгосоор ирсэн. Николас эхлээд католик шашинтан байсан ч тэр vеийн нийгмийн шинэчлэлд єртєн протестант гэгээнтэн болсон аж. Тэрээр сvмийн хамбын хєргийг бvтээдэг байхдаа Санта Клаус нэртэй болсон гэдэг. Николас арванхоёрдугаар сард таалал тєгссєн учир тvvний vнэнч шавь нар гэгээн vйлийг нь vргэлжлvvлж, зул сарын баяраар хvvхдvvдэд бэлэг тараах болсон юм байна. 1930 онд "Кока Кола" компани Санта Клаусыг анх удаа сурталчилгаанд ашигласан нь дэлхий дахинд тархаж, алдаршуулах болсон аж.

Шинэ жилийн гацуур аз жаргал бэлэглэдэг
Шинэ жилийн хамгийн том бэлгэ тэмдэг нь мєнх ногоон гацуур билээ. Ганцхан энэ баяраар л гацуурыг гэртээ, гудамжинд ер нь бvхий л хvссэн газартаа засч, хамгийн гоё тоглоомоор чимэглэн, гоёлын гэрэл асааж, оройд нь од тогтоодог.
Барууны оронд гацуур модондоо сахиусан тэнгэрийн дvртэй тоглоом хамгийн тvгээмэл єлгєдєг. Энэ нь сахиусан тэнгэр шинэ жилээр тэднийг ивээж, хvссэн бvхнийг нь бvтээнэ гэж итгэдгээс vvдэлтэй аж.

Шинэ жилийн модыг эртний Германаас vvсэлтэй гэж vздэг. Учир нь эртний германчууд мєнх ногоон гацуурыг хамгийн чухал бэлгэ тэмдэгээ болгодог байжээ. Бремений Адам хаан есєн жил тутамд хоёр метр єндєр гацуураар тахил єргєдєг байв. Энэ уламжлалыг хойчийн гvрэн, vндэстнvvд нь євлєн авч, vргэлжлvvлж байжээ.

Орчин vеийн тvvх нь харин XVI зуунаас эхэлдэг. Тэр vед буюу 1539 онд Германы Страсбургийн католик сvмvvд зул сарын баяраар гацуур модыг тавьдаг болжээ. Энэ нь аажмаар єргєжиж, хvмvvс гэрийнхээ vvдэнд засдаг болж, 1957 оноос алим, самар, цэцгийн дэлбээ зэргээр гоёж эхэлсэн аж. Ингээд XVII зуунаас гацуур модоо гэртээ оруулж, хамгийн сайхан бvхнээр чимэх болсон юм байна. Шинэ жилийн баяраар ийнхvv мєнх ногоон гацуур модыг гэртээ засч, сахиусан тэнгэр, гялтганасан одод єлгєснєєр шинэ эхлэлийг нь ивээн, аз жаргал бэлэглэдэг ажээ.

 

from http://nutag.mn/content/view/563/39/



Comments: 0 Views: 1230 [History of changes] Size:10793 byte
Last changes are made by: joy Batbayar Jamiyan 1612 days ago 31.12.2007 20:55:37
Posted byText
Login Password
advanced... ( / Registration )

Subject

In the text you can use Wiki or HTML tags.



Who is active on the site?
Anonymous: 6, Registered: 0 (?)
Abuse | Hosted by MyLivePage | | © Kolobok smiles, Aiwan