LoginRegistration
Welcome to Joy's web
 

Энэ бол миний тэмдэглэл хөтлөх зай. Шүлэг нийтлэл болон зарим сонирхолтой зүйлийн талаар оруулах болно. Та сэтгэгдэлээ үлдээх боломжтой шүү.

Add to Favorites Send me an e-mail
Interesting websites
Other sites
robins4 Robin Mulder
shauspc pc shau
prevodilac Esada Ciric-Delic
zamzm Ali Yousef
souvaripiu souvari koner
Calendar
<
December 2009
>
MTWTFSS
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Subscription
E-mail: 
Vote
Намайг таних уу?
Сайн танина би .... л байна ш дэ
Таних юм байна
Онлайн танил юм байна
Саяхны танил
Танихгүй ээ
Өө мэдэх ч гүйн байна
Зайлаа

Vote results
Back to homeWelcome to Joy's web / Тэмдэглэл

Entries
Page:   NextNext  LastLast
 Гомдоогүй шүү...танхил бүсгүй минь    Posted by:
Гомдоогүй шүү...танхил бүсгүй минь
Гоёл чимэглэл, ялдам аальтайгаа чи
Гоонь эрийн зүрхийг эзэмдэх жүжгэнд
Гол дүрд нь тоглож, өөрөө бас дурлачихаад
Горхиний ус шиг сэмрээд
Говийн зэрэглээ шиг хийсээд.....одох чинь юу билээ.Тэглээ ч
Гомдоогүй шүү...бүсгүй минь

Харчуулын нүдний эрвээхэй байсныг чинь мэднээ
Халин нисэх тэмүүлэлийг чинь бас мэднээ
Халуун гал, хүйтэн мөс байсныг чинь мартаагүй болхоор
Хаа нэгэн газар дүрэлзэж, дүрэлзүүлж явааг чинь мэдэж байна

Хамт авхуулсан гэрэл зураг захаасаа эмтэрч
...өдөр хоног урсаж
Хар цагаан хоёрхон өнгө ээлжилж
....өчигдөрийг би умартаж
Хаяа л нэг дурсаж.......бусад үед нь мартсан ч
Хаана ч билээ дээ нэг хальт тааралдсан дүр чинь
Харамсал нэхэж, зүүд эргэдэгт гомдоогүй шүү...бүсгүй минь

"Хагацал", "Учрал" хоёр нэгэн гүүрэн дээр болзож
"Харамсал", "Гуниг" хоёр гудамжаар согтуу алхална
Хайртай байсны минь гэрч намрын шаргал навчис
Хагдарч унаад аль хэдийн хөл доор хөглөрчээ

***
Хаврын бороо зөөлөн шиврэх тэр үдшээр
Хариу нэхээгүй шүү . Хагацлын нулимс минь

Г.Гантулга.........2007

 

http://poems.blog.gogo.mn/entry/ff808081157f428501...

joy Batbayar Jamiyan
613 days ago 23.04.2008 12:42:04
image Comments: 0     Group: ШүлэгViews: 300    
 Өөртөө л итгээрэй    Posted by:
Өөртөө л итгээрэй

Магтаалын үгэнд бардаад яахав
Үнэн үгэнд хонзогноод яахав
Худалч хүнд хууртаад яахав
Хуурамч хүмүүст гомдоод яахав

Залхуу хүнд найдаад яахав
Замбараагүй явдалд үнэмшээд яахав

амалсан бүхэнд итгээд яахав
алдсан юманд харамсаад яахав
арван хуруу тэгш биш дээ
алдаа оноогоо эргэцүүлж бодно биз

Шударга үнэнийг олоход бэрх дээ
шулуухан хэлэхэд өөртөө л итгээрэй

joy Batbayar Jamiyan
613 days ago 22.04.2008 15:40:41
image Comments: 0     Group: ТэмдэглэлViews: 94    
 Найзаа гэж...    Posted by:

Жирийн найз танайд зочлон ирчихээд зочин лугаа адил аашилдаг.

Жинхэнэ найз бол хөргөгчийг чинь онгойлгон, өөртөө үйлчилдэг.

Жирийн найз чамайг уйлж байхыг хэзээ ч хараагүй байдаг.

Жинхэнэ найзын мөр нь чиний нулимсанд норсон байх вий.

Жирийн найз чиний эцэг эхийн нэрийг ч үл мэднэ.

Жинхэнэ найз ээж аавын чинь утасны дугаарыг хадгалсан байх вий.

Жирийн найз найран дээр чинь шил вино барьж ирнэ.

Жинхэнэ найз найраас өмнө ирээд хоол ундыг чинь хийнэ Найзаа гэж...

joy Batbayar Jamiyan
619 days ago 17.04.2008 14:06:08
image Comments: 0     Group: Жиг ЖугViews: 82    
 Намайг чамд хайртай гээд боддоо    Posted by:

Намайг чамд хайртай гээд боддоо
Ойлгохгүй л байна уу
Миний зүрх чамруу тэмүүлээд байна гээд боддоо
Итгэхгүй л байна уу
Намайг чамд сайн гэдэгт
Эргэлзсээр л байна уу
Ромио Жульята хоёр шиг
Дэндүү их чамдаа хайртай ч
Эргэх энэ орчлонд
Наймаг хаяад явсан
Ээжийн охин чамд дэндүү их хайртай шүү

joy Batbayar Jamiyan
631 days ago 04.04.2008 14:34:07
image Comments: 0     Group: ШүлэгViews: 199    
 Бүгдийг мартаж уучилчих гээд л    Posted by:

Болж өгвөл уйлчих гээд л

Бодлоо бэлэг шиг задалчих гээд л

Бүгдийг мартаж уучилчих гээд л

Болдогсон бол нисчих гээд л

Сэтгэл нэг л гэгэлгэн

Гуниг нэг л гэгээн

Орчлон нэг л гэрэлтэй

Одоо минь нэг л орхимгүй

Энэ өдрийн улиралд

Эрээд нэр олдохгүй нь

Бороо болгож асгаад

Цэцэгсийг нэг усалмаараа

joy Batbayar Jamiyan
643 days ago 24.03.2008 13:47:26
image Comments: 0     Group: ШүлэгViews: 133    
 Cөгдөе    Posted by:
Дэлгэр залуу насыг чин хайрлаж явдагтаа сөгдөе
Дэндүү гэнэн харцаа унагаж явдагтаа сөгдөе
Үес аясхан бороон дор үгүйлж явдагтаа сөгдөе
Үүр шөнийн заагаар зүүдэлж сэрдэгтээ сөгдөе

Танихгүй юм шиг өнгөрдөг төө нүднээс чин далд сөгдөе
Даан ч ажиггүй явдагаа хүнээс нууж сөгдөе
Униарт хавараар учирахгүйдээ хайраа нууж сөгдөе
Удаан битгий зовоогооч гэж тэнгэр бурхандаа сөгдөе

joy Batbayar Jamiyan
643 days ago 24.03.2008 12:59:44
image Comments: 0     Group: ШүлэгViews: 87    
 Эрчүүдийн баярын мэндийг хүргэе!!!    Posted by:

Эх орныхоо төлөө цусаа урсгаж үзээгүй ч

Эрдмийн эх далайд хөлсөө дуслуулж яваа

Цэрэгт явж үйлээ үзээгүй ч

Цээжиндээ үргэлж эх орноо багтаадаг

Хөх Монголынхоо Хөгжлийн ирээдүй болсон

Хүчтэй биш ч ухаантай

Соёлтой биш ч боловсролтой

Эр хүн танд

Цэргийн биш Эрчүүдийн баярын мэндийг хүргэе!!!

joy Batbayar Jamiyan
648 days ago 18.03.2008 17:46:55
image Comments: 0     Group: МэндчилгээViews: 83    
 Бүсгүй хүн    Posted by:
Бүсгүй хүн

Хэрвээ чи бүсгүй хүн бол
Өндөр уулын оргил шиг бай
Чамаар тоглох гэсэн нэг нь
Уулын бэлээс буцах болно

Харин:
Чамд хайртай нэг нь
Уулын оргил руу мацах болно"

Дэлбээгээ дөнгөж нээгээд турьгүйхэн цөмцийх
Дэлхийн аашинд дасаж ядах, хэнзхэн цэнхэр яргуй нь бүсгүй та юм шүү
Цэцгийн дэлбээ, нарны цацраг, салхины үзүүрээс ертөнцийн аясыг мэдэрдэг
Цэгээн гэрлийн цагаан давалгаа нь бүсгүй та юм шүү

Халтай жаргалтай хүний орчлонгоос хорвоогийн өнгийг мэдэрдэг
Хайрлаад ч үл барам ховор эрдэнэ минь бүсгүй та юм шүү
Дундрашгүй хайрын дуртгалыг тээсэн он жилүүдийн мөнгөн хэлхээс
Дуусашгүй амьдралын авралын сахиус нь бүсгүй та юм шүү


Удмын хэлхээг залгах хүслийн чандмань эрдэнэ
Ургийн холбоог дархлах голомтонд гийсэн нар нь бүсгүй та юм шүү.
Сэтгэл зүрхээрээ надад онгодын сахиус илгээсэн
Бүсгүй минь та тэнгэрийн хүн

Бүсгүй минь чинь толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай
Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг
Ерөөлгүй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хөндлөн хэвтэнэ.

Тэртээх зуунд дайчин эрс чиний төлөө бүлээн цусаа урсгаж
Тэмүүжин хаан чамайг амгалан байг гэж энэ улс гүрнэ байгуулж
Чиний үзэсгэлэн гуаг тунхаглаж олон зураачид бүтээлээ мөнхөлж
Чамайг уяраах гэж олон найрагчид шүлгээрээ уралддаг
Эрхэс нараа тойрон эргэх тэнхлэг нь чи билээ
Эрдэмтэн мэргэд чамайг жаргаах гэж сургаал номоо хайрладаг билээ
Энэ цэлмэг хөх тэнгэрт минь алгасалгүй
Нар сар хүртэл чиний л төлөө ээлжилж хөөрдөг билээ.

Дуулсан дуунд нь уяраг гэж эгшигт айзам ийм уянгалаг байдаг
Дурлал хайраараа жаргаах гэж эр хүн ийм ухаантай байдаг
Дуурсах нэрээ өөрөө олоорой гээд
Дуудах нэр чинь ийм утгатай байдаг

Будант энэ орчлонд чамайг
Бусдыг өөрөөсөө илүү хайрлаж сураарай гэж
Бурхад чамайг эмэгтэй хүн эх хүн болгосон билээ
Бүсгүй минь чи

Өглөө сэрээд инээмсэглэж байгаарай
Өнөөдөр, хоёр маргаашаас үнэтэй шүү.

 

Hi5-аар ирсэн мсж МАСС

joy Batbayar Jamiyan
650 days ago 17.03.2008 13:45:40
image Comments: 0     Group: ШүлэгViews: 424    
 Нуугаад яахав би их өөрчлөгдсөөн,    Posted by:

Нуугаад яахав би их өөрчлөгдсөөн, гэхдээ харц минь яг хэвээрээ
Нулимс ойрхон санаашрал удаан, сэтгэл минь ч бас хэвээрээ
Час улаахан уруулыг чинь өдий болтол мартаж чадаагүй
Чамд дурлаж явсан тэр л зүрх цээжинд минь цохилсон хэвээрээ

joy Batbayar Jamiyan
655 days ago 12.03.2008 13:12:29
image Comments: 0     Group: ШүлэгViews: 95    
 бүү март!    Posted by:

Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!

Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна

Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

joy Batbayar Jamiyan
662 days ago 05.03.2008 13:22:52
image Comments: 0     Group: Оноч vгViews: 80    
 MSG MASS    Posted by:

Нэг багш сурагчиддаа та нар үзэн яддаг хүн бүрийн тоогоор торонд төмс хийж авчир тэгээд үүнийгээ 7 хоног авч яв гэв.

7 хоногийн дараа хүүхдүүд: Багш аа, ийм хүнд ачааг үүрч явах хэцүү байна, зарим нь ялзарч муудаж байна гэцгээв.

Багш: Аливаа хүнийг уучлахгүй байна гэдэг нь өөрийгөө шийтгэж байгаа хэрэг юм.Ер нь бусдийг уучилна гэдэг нь өөрөө өөртөө хийж байгаа сайн үйлс юм гэсэн гэдэг.

 

Та сэтгэлдээ хэн нэгнийг үзэн ядаж яваа бол түүнийг яг одоо уучил, өршөө, март.

joy Batbayar Jamiyan
662 days ago 05.03.2008 12:09:04
image Comments: 0     Group: ТэмдэглэлViews: 104    
 MAss msg msngr-r    Posted by:

Соосогтой жаал цианидаар
Согтуу залуу нетилээр
Цэцэг шиг охид зоосоор
Цэрэг залууг Ким овогтоор
Нийслэл хотыг утаагаар
Нимгэн хэтэвчийг авилгаар
Уран сайхны киног рекламаар
Урлагийн бүтээлийг медалаар
Садар пацаанууд TV чатаар
Сайдын буруу инфляцаар
Хүнсний хэрэгцээг хороор
Хүүхдийн сурлагыг мөнгөөр
Төрийн сонгуулийг гурилаар
Төрсөн нутгаа тавин нэгэн хувиар
Далд пиар-ыг тэтгэмжээр
Дараагийн шүлгийг интэрнэтээр
Үнэ цэнэгүй сэдэвээр
Үйлдэхийн тийн ялгалаар...бичлэ

joy Batbayar Jamiyan
664 days ago 03.03.2008 11:18:56
image Comments: 0     Group: Жиг ЖугViews: 114    
 Сэтгэлийн ариусал    Posted by:


Үүрд амьдрах биш дээ би, үүрд үлдэхийг ч үл хүснэм
Үхэхэд минь гэрэлтсээр үлдэх нар сарны гайхамшгийг биширч
Өнө мөнхийн хурмаст мэт амгалангийн тэр ихэмсэглэлд
Үүрийн туяа мэт бодол юугаа тунгааж оршиюу би
Мөнх тэнгэрийн доорхи орчлон үргэлжилсээр
Мөрөөдөл хүсэлдээ хөтлөгдөн он жилүүд урссаар
Миний л гэх бүхэн элэгдэж дуусахын цагт
Мөнөөх л амирлангуйн далайд нарны туяа мэт уусъя юу би

joy Batbayar Jamiyan
668 days ago 28.02.2008 10:53:38
image Comments: 0     Group: ШүлэгViews: 84    
 Чамайгаа аймар их санаж байна....    Posted by:

Гэрэл унтрааж хөшиг буулгаад
Гэтэн ирж чи минь амьсгална
Халуун өвөрт минь ороод ирэхэд
Хүслийн жолоо минь хэдийн алдарчээ
Гийнэн орилох чиний минь дуу
Галзууртал минь аяглах чиний минь дүр
Ганцхан намайгаа л жаргаах гэж
Наддаа чи минь ирэв үү хонгор минь
Нэвт хөлөрсөн чамаас минь
Нэг л дотно үнэр ханхална
Хүсэл минь дарагдахгүй нь
Хүлээд өгөөч намайгаа эзэмдээч
Халуухан үнсэлтийг чинь мэдрэх тусам
Хамаг биений минь сэрэл хөдлөөд
Аяар аяархан хазахад чинь
Өөрийн эрхгүй дуу алддагсан
Зуурдхан ч гэсэн чи минь наддаа
Зуун жилийн жаргал бэлэгсэн
Амьдрал болохгүй ч хонгор чамайгаа
Далдын далд сэтгэлдээ л үлдээе дээ...

 

from http://boljmor.blog.banjig.net/post.php?post_id=33...

 

 

joy Batbayar Jamiyan
678 days ago 18.02.2008 11:36:13
image Comments: 0     Group: ШүлэгViews: 129    
 Яруу найрагч Ц. Хулангийн шүлэгээс:    Posted by:
Яруу найрагч Ц. Хулангийн шүлэгээс:

Хайр гэдэг хэзээ үнэтэй байлаа?
Чи зүгээр л ав л даа
Халасан дахь мөнгө биш ээ
Эргэж нэхэхгүй
Эмнэг гоё сарнайг бүгдээрээ андахгүй ч
Эмэнд ордог цэцэгийн нэрийг хүн мэддэггүй шүү дээ
Миний хайр, чамайг баян болгохгүй
Мичид гийсэн үдшээ чи өвөртөлж харихгүй
Зоосон одод гэрэлтэх тэнгэрийн доор
Зовлон жаргал хоёроо миний чихэнд дуулгахгүй
Дурлал гэдэг хэзээ үүрдийн байлаа?
Чи зүгээр л ав л даа
Дугтуйнд ирдэг захидал шиг уншаад л хаячихна
Сэрүү унахад даардаг навчсыг өрөвддөг байталаа
Сэтгэлд гийсэн зулын гэрлийг хүн мэддэггүй шүү дээ
Амдьдрал гэдэг хэзээ мөнхийн байлаа чи зүгээр л хайрла л даа!

 

http://tumlee.blog.banjig.net/post.php?post_id=332...

joy Batbayar Jamiyan
678 days ago 18.02.2008 11:32:37
image Comments: 0     Group: ШүлэгViews: 211    
 Чоныг харж арьсыг зуравч    Posted by:

Чоныг харж арьсыг зуравч ясыг зурахуйяа бэрх

Царайг үзэж хүнийг танивч зүрхийг танихуйяа бэрх

joy Batbayar Jamiyan
678 days ago 18.02.2008 11:31:20
image Comments: 0     Group: Оноч vгViews: 55    
 Мэдэгдэл    Posted by:

Үүрэн телефоны оператороос ярьж байна. Хайртай хvндээ мессеж явуулахгvй бол утсыг чинь 2 сарын 14нд салгах болсныг мэдэгдэе

joy Batbayar Jamiyan
684 days ago 11.02.2008 15:06:09
image Comments: 1     Group: FunViews: 214    
 Хэрвээ уйтгар гуниг    Posted by:

Хэрвээ уйтгар гуниг чамаас холдохгүй
Хэрвээ ганцаардал хажууханд чинь байвал
Хорвоо ертөнцөд хэн нэгэн чамайг
Хайрлаж байгааг санаарай

 

 from http://kr.blog.yahoo.com/narlag_mn/45.html

joy Batbayar Jamiyan
684 days ago 11.02.2008 14:54:53
image Comments: 0     Group: ТэмдэглэлViews: 57    
 MAss msg    Posted by:

Хэлсэн үг чинь надад эм болдог Хийсэн үйл чинь надад дэм болдог Итгэсэн итгэл чинь надад хань болдог Инээсэн инээд чинь надад жаргал болдог 

joy Batbayar Jamiyan
696 days ago 30.01.2008 18:23:15
image Comments: 0     Group: ТэмдэглэлViews: 62    
 Надад зориулаад бас сануулж хэлж байх шиг...    Posted by:

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай! Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур, Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!... Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...

 

from my friend...

joy Batbayar Jamiyan
699 days ago 27.01.2008 14:54:03
image Comments: 0     Group: ТэмдэглэлViews: 84    
 - When you cry.    Posted by:

- When you cry.. - I will cry.. - When you laugh.. - I will laugh - When you jump out of the window - i will laugh.. again,..... CoolFoot in mouth

joy Batbayar Jamiyan
699 days ago 27.01.2008 14:49:37
image Comments: 0     Group: FunViews: 112    
 Хайр өөрөө гайхалтай    Posted by:

Хайр өөрөө гайхалтай 

Хайрт минь чи бид хоёрын учирсан тэр үдшийг санаж байна уу
Тийм ээ, би энэ хорвоод чамтай л учирсандаа азтай
Аа Аа Аа
Монос цэцэглэх цагаар би чамтайгаа
Харц тулгаранхан учирсан
Мойл хархан нүдэн чамтайгаа би
Учирсандаа азтай

ДХ: Шөнийн саран биднийг адислан таалж
Үдшийн болзоо минь үлгэр мэт гайхалтай
Хайр хайрандаа жаргадаг юм
Харц харцандаа уярдаг юм
Халуухан зүрхэндээ энхрийлдэг юм
Хайр өөрөө гайхалтай

Сэм сэмхэн үгүйлэх хайртайгаа би
Хайрын төгөлд учирсан
Сэрүүн салхинд жиндсэн гарыг минь
Атган суух нь түшигтэй

ДХ:

Монос цэцэглэх цагаар би чамтайгаа
Харц тулгаранхан учирсан
Мойл хархан нүдэн чамтайгаа би
Учирсандаа азтай

Дуучин Анхаа, Халиунаа
 

http://www.justsomelyrics.com/1585622/Anhaa---Hali...

 

joy Batbayar Jamiyan
703 days ago 23.01.2008 18:32:02
image Comments: 0     Group: Words of Hit So...Views: 291    
 Санаж бодож явахад илүүдэхгүй    Posted by:

Буурлаа дээдэлж яваарай, буян нь ирнэ

Бусдыгаа хvндэлж амьдраарай, нэр нь ирнэ

Бодлоо цэгцэлж амьдраарай, Yйлс нь бvтнэ

Буянаа тvгээж яваарай, жаргал ирнэ

Дуулж баясч угтаарай, шинэ оноо

Дурлаж дурлуулж яваарай, шинэ ондоо

Дутуугаа дvvргээд аваарай, цаг байна

Дутагдлаа засаад амьдраарай, нас байна

Инээмсэглэлийг зөвхөн өөртөө л бэлэглэ

Эрүүлийг зөвхөн өөртөө л хүс

Эрдмийг зөвхөн өөрөө л сур

Энх амгаланг өөртөө л ерөө

Тэр цаг дор та дээрх бүхнийг түмэнд өгөх

 

масс-р ирлээ

joy Batbayar Jamiyan
709 days ago 17.01.2008 14:22:22
image Comments: 0     Group: Оноч vгViews: 69    
  Хэн ч биш амьдрал . . .    Posted by:

Өглөө босоод цонхоо нээсэн чинь агаар ороод ч байгаа юм шиг, утаа ороод ч байгаа юм шиг.

Машинаа асаагаад хөдөлсөн чинь машин маань яваад ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг.

ТВ-ээ асаасан чинь мэдээ ч яваад байгаа юм шиг, реклам ч яваад ч байгаа юм шиг.

Сонгосон гишүүдээ харсан чинь гишүүн мөн ч юм шиг, биш ч юм шиг.

Амьдарч байгаа байшингаа харсан чинь бат бөх ч юм шиг, биш ч юм шиг.

Өлзийгөөс ирсэн Масс мсж

joy Batbayar Jamiyan
713 days ago 14.01.2008 14:07:19
image Comments: 0     Group: FunViews: 56    
 Ядаргаатай юм бэ?    Posted by:

Ядаргаатай юм бэ? Бvгд бvчиж аваад л мэлрээд мэлрээд л... Єлгийтэй хvvхэд хараагvй юм уу хаашаа юм бэ? Ядаж байхад хачин тэнэг тоглоом дээр єлгєчихєєр толгой эргээд байх юм. Хєєе энэ аав гуай хvн ч аятайхан баалгахгvй тэврээд таслуулаад хаячих юм даа...
Ашгvй тэндээс ээж ирж явах шиг байна. Мєємєє хєхvvлдэг болохоор єєдєєс нь бас инээхгvй бол болохгvй ээ....

msngr MASS

joy Batbayar Jamiyan
716 days ago 10.01.2008 16:33:09
image Comments: 0     Group: FunViews: 54    
Page:   NextNext  LastLast
Who is active on the site?
Anonymous: 5 Registered: 0 (?)
Abuse | Hosted by MyLivePage | | © Kolobok smiles, Aiwan